Өөрийгөө өмөөрсөн Ц.Мөнхцэцэг гишүүн жиргээ хаягаа хаажээ

Arslan.mn

УИХ-ын онлайн чуулганы балаг Ц.Мөнхцэцэг гишүүнээр үргэлжлэв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дотуур өмдтэйгээ хуралд оролцож байсан нь ил болсон бол энэ удаад Ц.Мөнхцэцэг гишүүн хий үзэгдэл адил алга болж олныг гайхшруулав. 

Тэрээр цахим хурлын үеэр виртуал профайл тавьж байгаад "баригдсан" бөгөөд энэ талаар нь үзэгчид "сүнс шиг алга боллоо, бие нь шилжилт хийсэн", "Сонгогчдыг ингэж хуурч болохгүй, огцрох болзлоо хангалаа" гэхчлэн сэтгэгдлээ үлдээсэн байв. Харин эрхэм гишүүний дараа нь хийсэн тайлбар бүр олон хүний уур унтууг төрүүлж орхив.  Тэрээр "Гишүүд үг хэлээгүй үедээ виртуал болон цээж зураг тавих, эсвэл камераа хаах зэргээр чуулгандаа бүтэн өдрөөр оролцож байгаа шүү. Би бага насны хүүхдүүдтэй тул нөхөд өрөөнд орж ирж үймүүлэх, камерт орох явдал харагдаж байсан тул ийм арга хэрэглэсэн хэмээн тайлбарласан байсан юм.

Гэвч тэрээр энэ тайлбарынхаа дараа олны санал сэтгэгдлээс залхсан уу жиргээний хаягаа хаасан байлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хувьд ингэж үзэгч, сонгогчдоо хуурсан гэдгээ нотолж, өөрийгөө өмөөрөх бус уучлал гуйсан бол жиргээ хаягаа хаах хүртлээ асуудал хурцдахгүй байх байсан гэж үзэх хүн ч байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22220