ТАНИЛЦ: QR код бүхий автомашины тусгай зөвшөөрөл олгогдсон эсэхийг ШАЛГАХ ЗААВАР

Arslan.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэн. Тэгэхдээ үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчдыг нийтийн тээврээр бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд энэхүү зохицуулалтыг хийсэн юм. 

Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.

“QR зөвшөөрөл олголт 50 орчим хувьтай үргэлжилж байна. Үүнд зөвхөн 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын албаны хэрэгцээний автомашиныг хамруулна. Дээрх салбарт харьяалагдах аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл олголттой холбоотой асууж, тодруулах зүйл байвал 1800-1200 тусгай дугаарын утаснаас лавлаж болно” хэмээн тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг хэллээ. 

QR код бүхий тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааг нь хязгаарлаагүй аж ахуйн нэгжүүд л авах бөгөөд, бусад иргэн, аж ахуйн нэгж хамаарахгүй, хөл  хорио хэвээр гэдгийг тэрбээр дахин сануулсан юм. 

Цахим зөвшөөрөл олгогдсон эсэхээ шалгах заавар:

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22267