З.МЭНДСАЙХАН: Малын тэжээлийг импорт, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Arslan.mn

УИХ-ын түр хороо цаг үеийн асуудлаар хуралдаж байна.  

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Бүх төрлийн малын тэжээлийг импорт, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн. УИХ-д өргөн барих гэж байна.

Тэжээлийн хомсдол нүүрлэж, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж хивэг, тэжээлийн экспортыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарласан байгаа.

Өвлийг өнтэй давахын тулд холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22304