ЗАСГИЙН ГАЗАР: Хөл хориог сунгах эсэх талаар талуудын байр суурийг сонсоно

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарь ёсоор өглөө 08.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж арга хэмжээнүүдийн талаар салбарын сайд нарын мэдээллийг сонсоно. Мөн арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хөл хориог сунгах эсэх асуудлыг ярилцана гэсэн мэдээлэл байна.

Өчигдрийн 11 цагийн байдлаар манай улсад Covid-19-ийн батлагдсан тохиолдол 672 болсноос дотоодын халдварын тоо 253 байна. 253 тохиолдлын 54 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. ХӨСҮТ-д нийт 323 хүн эмчүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн.

ДЭМБ-аас хатуу хөл хориог дахин 14 хоног сунгах шаардлагатайг сануулсан тул ЭМЯ ч санал нэг байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22308