А.Амбасэлмаа: Сэлэнгэд 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 шинэ тохиолдол илэрч, дотоодын халдварын тоо 262 боллоо

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.

Тэрбээр "Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 3,801 хүнд шинжилгээ хийхэд 27 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 6, Дорноговь аймагт 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр нэмэгдсэн.

Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 699 болсон" гэв.

Дотоодод бүртгэгдсэн 262 халдвар: /2020.11.25-ны 11:00 цагийн байдлаар/

  • Улаанбаатарт 60
  • Дархан-Уул 20
  • Дорноговь 18
  • Орхон 17
  • Говьсүмбэр 3
  • Сэлэнгэ аймагт 144 байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22313