2020.11.25-ны өдрийн байдлаар ГССҮТ-өөс осол гэмтлийн улмаас 132 иргэн яаралтай тусламж авчээ. Хүлээн авах Яаралтай тусламжийн тасгаар 132 хүн үйлчлүүлсний 121 нийслэлийн харъяат, орон нутгаас 11 иргэн ирж үйлчилгээ авчээ.
Хоногийн хугацаанд нийт 25 мэс засал хийгдснээс яаралтай 11, төлөвлөгөөт 14 мэс засал хийгдсэн байна.
Хэвтэн эмчлүүлж байгаа 183 иргэн, үүнээс эрчимт эмчилгээний тасагт 8 иргэн хэвтэн эмчлүүлж байна.