УОК-ын хурал 11:00, Засгийн газрын ээлжит бус хурал 14:00 цагт товлогджээ

Arslan.mn

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэх асуудлаар өнөөдөр Улсын онцгой комисс 11.00 цагт, үргэлжлүүлээд Засгийн газар 14.00 цагт хуралдаж шийдвэр гаргана.

 УОК-оос гаргасан саналын дагуу Засгийн газраас 2020-2021 оны хичээл, сургалтын үйл ажиллагааг ирэх сарын 1-ны өдрөөс эхлэхээр болсон. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос гадна зургаан аймагт

  • Сэлэнгэ,
  • Дархан-Уул,
  • Орхон,
  • Дорноговь,
  • Говьсүмбэр,
  • Архангайд коронавирусийн халдвар голомтлон бүртгэгдээд байна. Батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тусгаарлаж, тэдэн дундаас шинэ тохиолдлууд илэрч байгаа хэдий ч халдвар нийт амын дунд өргөн хэмжээнд тархах эрсдэл маш өндөр байна гэсэн эрсдэлийн үнэлгээ гараад байна. 

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутаг, аймгуудын хөл хориог сунгаж, харин халдвар гараагүй аймгуудын хөл хориог сулруулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг УОК-ын гишүүд дэмжиж байгаа гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж буй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22377