Орхон, Дархан, Говьсүмбэр, Дорноговь аймгийн бэлэн байдлын зэргийг бууруулах шийдвэрийг Засгийн газраас гаргав. Хэдийгээр эдгээр аймгуудад халдвар голомтлон гарсан ч тархалтыг хумьсан, ойрын хавьтлуудыг олж тогтоон, гэрийн хяналтад бүрэн оруулсан гэж үзжээ.
Энэ сарын 29-ний байдлаар
- Орхон аймагт 22,
- Дархан-Уул аймагт 44,
- Доронговь аймагт 21,
- Говьсүмбэрт 3 тохиолдлыг бүртгээд байна.
Мөн халдвар тархаагүй аймгуудад өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг мөрдөнө.
ШУУД ҮЗЭХ: /2020.11.29/