ТАНИЛЦ: Хөл хорио сунгасан ч үйл ажиллагааг нь ЭХЛҮҮЛЭХ 18 САЛБАР

Arslan.mn

2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өглөөний 06:00 цагаас  арванхоёрдугаар сарын 11-ний өглөөний 06:00 цаг хүртэл буюу арав хоногийн хугацаагаар Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдалд шилжүүлж байна.

Бүх нийтийн бэлэн байдал хэвийн үргэлжлэх нийслэл болон орон нутагт дараах 18 чиглэлийн салбар хэвийн ажиллана.

Үүнд:

  1. Эрчим хүч хангах
  2. Хүнсний үйлдвэр худалдаа түгээлт тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн
  4. Түлшний хангамж, түгээлт тээвэрлэлт
  5. Хот суурин усан хангамж ариутгах татуурга
  6. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ханган нийлүүлэлт худалдаа
  7. Банк санхүү, Хөрөнгийн бирж
  8. Хэвлэл мэдээлэл харилцаа холбоо, шуудан илгээмж
  9. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллага
  10. Малын өвс тэжээлийн үйлдвэр худалдаа тээвэрлэлт
  11. Гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа
  12. Арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэр
  13. Хэвлэх, сав баглаа боодол
  14. Модон эдлэл, материалын үйлдвэрлэл
  15. Бараа материалын цахим худалдаа
  16. Үйлчилгээ хүргэлтийн үйл ажиллагаа
  17. Хууль тогтоох, нутгийн өөрөө удирдах, төрийн захиргааны байгууллага, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, шүүх прокурор, өмгөөлөл наториат,
  18. Оршуулгын гэсэн 18 үйл ажиллагааг хязгаарлалтгүй явуулна.

Үйл ажиллагаа эхлэх ААН-үүд тухайн орон нутагтаа хүсэлтээ гаргана. Халдвар хамгааллын болон аж ахуйн нэгжүүдийн зайлшгүй биелүүлэх түр журам гарч байгаа. Энэ хүрээнд үйл ажиллагаа явуулна гэдгийг УОК-ын дарга Я.Содбаатар хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22395