Засгийн газар өнөөдөр (2020.11.29) ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, шийдвэрийг хэлэлцээд, коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын хөл хориог 2020.12.11 хүртэл дахин 10 хоног сунгах шийдвэр гаргалаа.
Хөл хориог 10 хоног сунгахдаа зарим газруудыг халдвар хамгааллын дэглэм сайн мөрдөж, ажиллахыг Засгийн газраас зөвшөөрлөө.
Худалдаа үйлчилгээний салбарыг нээхгүй. Мөн үсчин гоо сайхан эдгээр орон нутагт ажиллахгүй. Тодорхой шаардлага хангасан боловсруулах үйлдвэрийг үе шатай нээж, экспортод чиглэсэн бодлого түлхүү барьж байгаа. Хүнсний худалдаа, эмийн худалдаа, онлайн худалдааг нээнэ. Гэхдээ үе шаттай нээхийг зорино, энэ 10 хоногт бол үгүй гэж УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ.
Бүх нийтийн бэлэн байдал хэвийн үргэлжлэх нийслэл болон орон нутагт дараах 18 чиглэлийн салбар хэвийн ажиллана.