Өнөөдрөөс 446 гаруй мянган иргэний тэтгэврийг олгоно

Arslan.mn

Сар бүрийн эхэнд олгодог тэтгэврийг өнөөдөр арилжааны 6 банкаар дамжуулан 446 мянган иргэн авна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өнөөгийн нөхцөлд иргэдийг банкинд очиж бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж бэлэн мөнгөний автомат машин болон интернэт банк ашиглахыг нийгмийн даатгалын байгууллага, арилжааны банкуудаас сануулж байна. 

Банкаар зайлшгүй үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна. 

Нийгмийн даатгалын байгууллагаас мэдээлж буйгаар өнөөдрөөс 446.4 мянган тэтгэвэр авагчид 185.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг олгоно. Тодруулбал: 

  • 353.5 мянган даатгуулагчид өндөр насны, 
  • 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн, 
  • 21.0 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22415