Орост хамгийн анхны сүлд модоо асаалаа

Оросын хамгийн анхны сүлд модыг асаах ёслол Якутскад болжээ. Энэ арга хэмжээ "Өвөл Якутаас эхэлдэг" бүх Оросын фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан байна.

Наадмын хүрээнд сүлд модыг асаах даалгавар Великий Устюгоос ирсэн Оросын Өвлийн өвгөн болон Хүйтний туйлаас ирсэн Якутын өвлийг ивээгч Чысхаан нарт ноогддог аж.

Энэ жил цар тахлын улмаас наадам цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа юм. Оймяконд байх Эбэ Хайа дагшин уул болох Хүйтний туйлаас ирсэн Чысхаан Якутын тэргүүнд хүйтний бэлгэдэл, шидэт талст, Өвлийн үхэрний эврийн хэлтэрхийг өгсөн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22451