Ажлын байрны нэр: Далд уурхайн ХАБЭА ажилтан
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: Яаралтай
Холбоо барих: +976 8977-3232, 7777-3232
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл эрүүл ахуйн шаардлага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журам стандарт, шаардлагад нийцэж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх;
• Компанийн ажилчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн хортой болон аюултай хүчин зүйлийн нөлөөллийг багасгах;
• Ажлын байрны эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж эрсдэлийн үнэлгээ хийх;
• Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны чиглэлээр явагдах сургалт зохион байгуулах, ажилчдыг сургалтанд хамруулах;
• Удирдлагаас тавьсан үүрэг даалгаврыг биелүүлэх, нарядын дагуу ажиллах;
• Эрүүл, аюулгүй ажлын байрны соёлыг бий болгоход туслах;
• Уурхайн аюулгүй ажиллагаа болон тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалтыг хийх, аливаа гарч болзошгүй осол аваарыг шалгах, арилгах, шалтгааныг тодорхойлох, дахин гаргахгүй байх арга хэмжээг авах,
• Галаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, галын хор зэргийг тогтмол шалгаж, тэмдэглэгээ хийх,
• Уурхайн орчмын аюулгүй ажиллагааг хангасан тэмдэг тэмдэглэгээг байршуулах, хяналт тавих,
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Уул уурхайн ашиглалт мөн ХАБЭА-н чиглэлээр их дээд сургууль төгссөн эсвэл сургалт дамжаанд хамрагдсан
• Удирдан зохион байгуулах, хянах, шийдвэр гаргах чадвартай байх
• Ажлын туршлагатай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл:
Уурхайд 20 хоног ажиллаж, 10 хоног амрах хувиарын дагуу ажиллах боломжтой байх
Та анкетаа манай компани руу дараах линкүүдээр орж илгээнэ үү: