Хэрэглээний зээл 17 хувиар буурчээ

Бичил бизнесийнхэнд ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ олгож эхэллээ

Нийт хадгаламж 2020 оны аравдугаар  сард 16.9 их наяд төгрөг болж өмнөх сараас 169.3 тэрбум төгрөг буюу 1 хувиар нэмэгдсэн бол өнгөрсөн оны мөн үеэс 22.7 хувиар буюу 3133.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Тус сард төгрөгийн хадгаламж 12074.6 тэрбум төгрөг буюу өмнөх сараас 3.7 хувиар нэмэгдсэн бол валютын хадгаламж 4848.7 тэрбум төгрөг болж өмнөх сараас 5.1 хувиар буурав.

Үүнээс төгрөгийн хадгаламж 71 хувь, валютын хадгаламж 29 хувийг эзэлж байна. Харин өнгөрсөн оны мөн үеэс төгрөгийн хадгаламж 13.7 хувиар нэмэгдсэн бол валютын хадгаламж 53 хувийг эзэлж байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны аравдугаар   сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 139.1 (0.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 993.4 (5.5%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.9 (51.9%) их наяд төгрөг нь иргэдийнх байна.

Монголбанкнаас хэрэглээний зээлийг хязгаарлаж, макро бодлогын арга хэмжээ авснаар оны эхэнд хэрэглээний зээл 17 орчим хувиар буурчээ. Тодруулбал, банкуудын олгох зээл эхний хагас жилд 4.6 хувь буурч, 17.3 их наяд төгрөг болжээ. Энд автомашин, цахилгаан бараа авах зэрэг иргэдийн хэрэглээний зээл 17 хувь буурсан нь голлон нөлөөлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
22464