“Avatar” киноны шинэ ангиудын тов гарчээ

“Avatar” киноны шинэ ангиудын тов гарчээ

Шинжлэх ухааны уран зөгнөлт “Avatar” киноны шинэ ангиудын тов гарчээ. Анх 2009 онд дэлгэцнээ гарч, гурван “Оскар”-ын эзэн болж байсан энэхүү киноны найруулагч Жеймс Камерон кинондоо дөрвөн шинэ анги нэмэхээр болжээ. Тэрбээр кино зураг авалт эхэлснийг “Avatar” киноны албан ёсны фейсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Киноны хоёрдугаар анги 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийх бол “Avatar 3” 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд гарах юм байна. Харин сүүлийн хоёр ангийг 2024 оны арванхоёрдугаар сарын 20 ба 2025 оны арванхоёрдугаар сарын 19-нд тус тус дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2260