Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Тус хуралдаанаар "Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай, Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрийн төсөл болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн Гадаад харилцааны сайд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганд оролцох гэж байгаа талаарх сайд Ц.Мөнх-Оргилийн мэдээллийг сонсоно.
Засгийн газырн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
|
1 |
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай* |
Ж.МӨНХБАТ |
|
2 |
Улсын Их Хурлын даргын айлчлал, Олон улсын парламентын холбооны чуулганд оролцсон дүнгийн тухай |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
|
3 |
Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
|
4 |
Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрийн төсөл |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
|
5 |
Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлангын тухай |
Д.ОЮУНХОРОЛ |
|
6 |
Үндэсний хөтөлбөр батлах тухай |
Н.НОМТОЙБАЯР |
|
7 |
Бусад асуудал* |
Ж.ЭРДЭНЭБАТ |
|
Танилцуулах асуудал |
|||
8 |
Гадаад харилцааны сайд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганд оролцох талаар |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
|
9 |
Гадаад харилцааны сайдын айлчлал, олон улсын чуулганд оролцсон дүнгийн талаар |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
|
10 |
“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хэрэгжилтийн явцын талаар |
А.ЦОГЦЭЦЭГ |