Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах нь цорын ганц “ЗӨВ ЗАМ“

Report.mn

Өчигдөр  Египетэд Сирийн асуудлаарх Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгч Ше Шяо-Янь цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Сирийн өнөөгийн байдлын тухай үзэл бодлоо танилцуулсан байна. Тэрээр Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах нь цорын ганц зөв зам мөн гэдгээ хэлжээ.

Сирийн ээдрээтэй нөхцөл байдлын хувьд нааштай хүчин зүйлүүд ч бий. Нэгдүгээрт, Орос, Турк, Иран зэрэг 3 талын хүчин чармайлтаар Сирид гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж, томоохон зэвсэгт мөргөлдөөн илэрхий багасаж байна. Хоёрдугаарт, террорист үйл ажиллагааны талаарх талуудын үзэл ойлголт гүнзгийрч, терроризмын эсрэг тэмцэх явдлыг Сирийн асуудлаарх Женевийн 5 дахь энхийн хэлэлцээгээр авч хэлэлцэх чухал сэдэв болгоно гэж Ше Шяо-Янь үзжээ.

Террорист байгууллага хэмээн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс тодорхойлсон бүхий л байгууллагуудад цохилт өгөх хэрэгтэй. "Энэ талаар давхар стандарт буюу олон стандарт хэрэгжүүлж болохгүй, сонголттой байж ч болохгүй" гэж тэрээр онцолжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2264