ФОТО: “Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт“-аар анхаарлын төв байгаа ЭМЭГТЭЙЧҮҮД

Өчигдөр Берлин хотноо болсон "Их 20"-ийн бүлгийн "Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-д АНУ-ын Ерөнхийлөгчийн ууган охин Иванка Трамп,  Германы Канцлер Ангела Меркель, Хятадын Гадаад харилцааны сайд Ван И зэрэг дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүд уулзсан байна.

Report.mn

АНУ-ын Ерөнхийлөгчийн ууган охин Иванка Трампын хувьд эмэгтэйчүүдийн талаарх эцгийнхээ байр суурийг өмгөөлсөн мэдэгдэл хийлээ. Тэрбээр "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэр бүлийг дэмжихэд чиглэсэн ажлуудыг идэвхтэй хийсээр ирсэн" гэдгийг онцолсноос гадна хэвлэлийнхэн өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн асуудлаар эцгийг нь шүүмжилж ирсэнтэй холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Иванка Трамп “Аав маань Ерөнхийлөгч болохоосоо өмнө, кампанит ажлаа хийж байхдаа ч өмнө нь ч тэр, айл өрх, гэр бүлийг дэмжихийн төлөө бүхнийг хийж, өсөж дэвжихэд нь тусалсаар ирсэн. Хэвлэлийнхэн яаж шүүмжилж байсныг би мэднэ. Шүүмжлэхээ зогсохгүй байсан. Гэхдээ аавыг маань хувийн хэвшилд ажилладаг байх олон арван жилийн хугацаанд түүний удирдлага доор ажиллаж байсан олон мянган эмэгтэйчүүд үүнийг батална. Аав маань эмэгтэйчүүдийн чадварт ямар их итгэдэг, эмэгтэйчүүд хариуцсан ажлаа эрэгтэйчүүдтэй ижил түвшинд хийх чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэдгийг олон эмэгтэйчүүд батална” гэж мэдэгдсэн байна.

Report.mn

 Германы Канцлер Ангела Меркель "Герман, Хятадын харилцааны ахицыг би өндрөөр үнэлж байна. Энэ онд чухал хэлэлцээнүүдээр дамжин хоёр орны стратегийн бүх талын түншийн харилцааны хөгжлийг шинэ шатанд гаргахад бэлэн байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачлагыг би дэмжиж байна. Дотоод хөтөлбөрийн улмаас би Эдийн засаг эрчим хүчний сайдаа томилон "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцуулах ба тус чуулга уулзалт амжилттай болохыг хүсэж байна. Германы талаас Их хорийн Хамбургийн дээд хуралд идэвхтэй бэлтгэж байна. Хятадын талын дэмжлэгээр нааштай үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна" гэжээ.

Report.mn

Харин Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Ван И "Хятад, Германы дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ үеэр Хятад, Германы стратегийн бүх талын түншийн харилцааг урагшлуулан шинэ шатанд гаргахыг хүсэж байна. Германы тал дээд төлөөлөгчөө томилон "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтад оролцуулж байгааг сайшааж байна. Дараа хоёр орон дээд давхаргын чухал чухал харилцаа өрнүүлэх болно. Хятад улс олон ургальч үзлийг баримталж, НҮБ-ын дүрмийг хамгаалан, олон улсын зөрчил мөргөлдөөнийг энх тайвнаар зохицуулах тухайгаа энэ боломжийг ашиглан түгээж, чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалж, нээлттэй эдийн засгийг байгуулан, даяарчлалын эрүүл хөгжлийг ахиулах зэрэг шинэ нийтлэг ойлголтод хүрэхийг хүсэж байна" гэжээ.

Report.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2265