Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө.
Хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсү "Бид хүндхэн цаг үеийн хамтдаа туулж байна. Цар тахал гарснаас хойш хүн төрөлхтөн Дэлхийн II дайнаас хойш хамгийн хүнд үетэй тулгараад байна. Дэлхийн эдийн засагт 12 их наяд ам.долларын алдагдал учирсан гэсэн судалгаа байна. Цаашид үргэлжилбэл дэлхий нийт 28 их наяд ам.долларыг гаргах шаардлага үүсээд байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас зарим нэг шийдвэр гаргалаа. Үүнд:
- Коронавируст халдварын үед эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-.н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд, уул уурхайн олборлолт, боловсруулах чиглэлийн ААН, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч зэрэг есөн байгууллагаас бусад ААН-үүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хамгамж, хогны төлбөрийг ТЭГЛЭЖ байна.
- Айлуудын хэрэглээний халуун ус, цахилгааны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сар хүртэл ТЭГЛЭЖ байна.
- Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, банк, банк бус саннүүгийн байгууллага, уул уурхайн компаниуд бөөний болон жижиглэн худалдааны тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх мэт нийт 9 салбараас бусад салбарын цахилгааны төлбөрийг ТЭГЛЭВ.
- Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан бол 75 хувиар бууруулна. Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
ШУУД ҮЗЭХ: