З.Энхтөр: Сүхбаатар аймагт бүх зүйл хуулийн дагуу явж байгаа

Report.mn

Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, ИТХ-ын дарга Б.Гансүх, Иргэдийн хурлын тэргүүлэгч Ш.Мандахнар нар аймагтаа үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус аймгийн АН-ын гишүүд эрх баригчдынхаа үйл ажиллагааг эсэргүүцэн төв талбайдаа цуглаан суулт зохион байгуулаад байгаа юм.

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхий сайдад хандаж  Сүхбаатар аймагт үүсээд буй зөрчлийг арилгахыг шаардсан. Гэвч Сүхбаатар аймгийн удирдлагууд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд асуудлыг буруу ойлгоод байна гэж үзэж байгаа аж. Тиймээс Улаанбаатар хотод ирж мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзжээ.

Report.mn

Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр энэ талаар хэлэхдээ “Хамгийн анх 2016 оны зургадугаар сарын 29-д болсон аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 17, АН 16 суудал авсан. Өөрөөр хэлбэл, МАН ялалт байгуулсан. Хуулийн дагуу 20 хоногийн дотор шинээр бүрдсэн ИТХ анхдугаар хуралдааны хийх ёстой байдаг. Үүний дагуу анхдугаар хуралдаанаа хийхэд АН-ын 16 төлөөлөгч хуралдаа ирээгүй. Гэхдээ МАН дангаараа олонхи болсон учраас анхдугаар хуралдаанаа хийж намайг Засаг даргаар томилсон. Гэвч АН-ынхан манай намаас сонгогдсон нэг төлөөлөгчийг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан. Улмаар Дарьганга суманд дахин сонгууль явуулах болж өнгөрсөн аравдугаар сард сум, дүүргийн ИТХ-ын  сонгуультай хамт зохион байгуулсан. Дахин сонгуульд АН-аас нэр дэвшсэн П.Мөнхжаргал ялалт байгуулж түр үнэмлэхээ авсан. Гэхдээ түүнийг хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд хандсан. Шүүх эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа. Гэтэл төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа мэтээр олон нийтэд мэдээлсэн. Мөн дахин сонгуулийн дараа АН-ын төлөөлөгчид хурал хийж Засаг даргаа сонголоо гэсэн мэдээлэл гарсан. Гэвч энэ шийдвэрийг нь шүүх хүчингүй гэж үзсэн. Ийм байтал “Дарьганга сумаас сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөнгүй, Засаг даргыг батламжилгүй өгөхгүй байна” хэмээн ярьж олон нийтийг төөрөгдөлд оруулж байна. Түүнчлэн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр, Сүхбаатар аймгийн Засаг даргыг батламжилсан Ерөнхий сайдын захирамжийг АН-ынхан хууль бус гэж үзэн шүүхэд хандсан. Бүх шатны шүүх хууль бус зүйл алга гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймагт бүх зүйл хуулийн дагуу явж байгаа” гэв.

Гэрэл зургийг MPA.mn

Report.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2272