Монголын анхны ОНЛАЙН БИТБОКС сургалт элсэлтээ авч эхэллээ

No description available.

Монголын биет бус өв, тэр дундаа хөөмий, хэл хуурыг битбокстой холбож, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж буй Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын гоцлол хөгжимчин, “Монголын Үндэсний Битбокс Холбоо”-ны тэргүүн, /Beatbox Ray/МУСТА Б.Нарандэлгэр "Монголын анхны онлайн битбокс сургалт"-ыг зохион байгуулахаар болж, элсэлтээ авч эхэллээ. Онлайн сургалтаар Хөөмийбит, Хуурбит, Битбоксын анхан, дунд шатны хичээлүүдийг заах бөгөөд ганцаарчилсан болон групп сургалтанд хамрагдах боломжтой юм. Сургалт 2021 оны 1 сарын 1-нд эхэлнэ. 

Үргэлжлэх хугацаа: 45 минут

Хичээллэх өдөр: 7 хоногт 2 удаа

Сарын төлбөр: Ганцаарчилсан 200.000₮ Группын сургалт 50.000₮

Хичээлийг тусгай хаалттай группт үзэх бөгөөд Хаан банкны 5114577755 Үүлэнсолонго нэртэй дансанд төлбөрөө шилжүүлснээр таны сургалтанд суух эрх нээгдэнэ. Төлбөрөө шилжүүлэхдээ Төлбөрийн утга дээрээ фэйсбүүк нэр, утасны дугаараа бичнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та 88118871 дугаараас аваарай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1
22816