Улсын онцгой комисс, Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаах болжээ.
Тодруулбал, 12:00 цагт УОК хуралдах бол Засгийн газар 15:00 цагаас хуралдахаар болсон. Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэх бөгөөд 16:00 цагаас хойш олон нийтэд мэдээлэл өгөхөөр болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.