БЗД-ийн 21 дүгээр хороо сургуультай боллоо

Хамгийн их хүн амтай дүүргүүдийн нэг Баянзүрхийн 21 дүгээр хороонд 127 дугаар сургууль өрхөө татлаа. 12 мянга гаруй хүн амтай, 2800 гаруй сургуулийн насны хүүхэд бүртгэгдсэн энэ хороо өнөөдрийг хүртэл сургуульгүй байсан юм.

 

 

Сургуулийн нээлтэд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон албаны бусад хүмүүс байлцлаа. Д.Оюунхорол гишүүн нээлтэд хэлсэн үгэндээ “Манай тойрог 6 хороотойгоос хамгийн том нь 21 дүгээр хороо. Энэ хорооноос сонгогдсон үе үеийн УИХ-ын гишүүдийнхээ хүчин чармайлтын ачаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 650 хүүхдийн багтаамжтай, шинэхэн сургуультай болсонд багш, сурагчид болон хорооныхоо оршин суугчдад баяр хүргэе. Даяаршин буй энэ дэлхийд боловсролтой хүн хаана ч алзахгүй. Тиймээс ч эцэг эхчүүд хүүхдүүддээ чанартай, сайн боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг. Тэдний энэхүү хүслийг биелүүлэхийн тулд сургуулийн материаллаг бааз, сурах орчин нөхцөлд анхаарч,  холбогдох газруудтай нь хамтарч ажиллах болно. Сурагчдад чанартай боловсрол олгоход дээрхээс гадна чадвартай багш нар маш чухал байдаг. Нөгөөтэйгүүр, би өөрөө багш хүний хувиар шинэхэн нээгдэж буй 127 дугаар сургуулийнхаа багш, сурган хүмүүжүүлэгчдийн чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлэхэд таатай байна” хэмээсэн юм.

 

 

 

 

Нээлтийн үеэр сургуулийн сурагчид ангийнхандаа болон хүрэлцэн ирсэн эцэг, эхийн төлөөлөл, хүндэт зочдод өөрсдийн дуу, бүжиг, шүлгээр баярласан талархснаа илэрхийлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2287