УНТЭ: “ Сувилагчаасаа суралцъя” өдөрлөг зохион байгууллаа

Report.mn

Өнөөдөр УНТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн албанаас цахим мэдээллийн урсгалыг сувилахуйн тусламж үйлчилгээнд хэрхэн нутагшуулж буйгаа тайлагнан “Сувилагчаасаа суралцъя” өдөрлөгийг зохион байгууллаа.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2016 оноос эхлэн үйл ажиллагаандаа E-Health программыг нэвтрүүлэн ажиллаж эмнэлгийн цахим мэдээллийн урсгалыг бий болгон эхэлсэн билээ. Бид эмнэлгийн мэдээллийн цахим урсгалд тулгуурлан эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах бүрэн боломж бий болж байгаа юм.

Өдөрлөгийг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Б. Бямбадорж хэлэхдээ  эмнэлгийн тусламж үйлчилгээний 70%-ийг сувилахуй авч явдаг. Тэгвэл тэд өнөөдөр E-Health программыг нэвтрүүлэн сувилгаанд суурилсан тусламж үйлчилгээний олон улсын нийтлэг ойлголт хандлагаар хамт олныгоо манлайлан EMR системийг E- Nursing систем рүү шилжин оруулж чадлаа. Бид “Сувилагчдаасаа суралцъя” гэлээ.

IMG 9352

УНТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн алба нь сувилахуйн тусламж үйлчилгээг ОУ-ын чиг хандлагатай уялдуулж,  сувилагч мэргэжилтэнийг ёс зүйг эрхэмлэн, хүнлэг, энэрэнгүй зарчмаар хөгжүүлэх,  нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг үйлчлүүлэгч төвтэй үзүүлэх, аюулгүй, хууль эрх зүйн хүрээнд, техник технологийн дэвшилтэд ололт амжилтыг ашиглан, шинжлэх ухааны мэдлэг ололт амжилтанд тулгуурлан мэргэжлээрээ манлайлах ур чадваруудыг цогцоор нь эзэмшсэн өндөр нарийн мэргэжлийн  мэргэжилтэн болох зорилт тавин ажиллаж байна.

IMG 9370

E-Health програмын сувилагчийн хэрэглээ, ашиглалтын талаар  Холбоо Мэдээлэл Технологийн Албан  дарга Ганчимэг танилцууллаа. Мөн цахим эрүүл мэнд эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтэрч буй сувилахуйн агуулгыг СЭА-ны дарга Амаржаргал эмч эмнэлгийн ажилчдад танилцуулав.

IMG 9388

Өдөрлөгөөр УНТЭ-ийн удирдлага “Бөөрний төв”-д E-Health программыг нэвтрүүлэх III үе шатанд ашиглагдах  бар код хэвлэгч, IPAD-ийг гардууллаа.

Цаашдаа бүх тасаг албан нэгжүүдэд үе шаттайгаар  бар код хэвлэгч, IPAD-ийг өгөх юм.

Өдөрлөгийн төгсгөлд цахим программ нэвтрээгүй цаг үеийн “Цаасан хэлбэр” хэмээх  үзэсгэлэнг дэлгэлээ..

IMG 9399

IMG 9342

IMG 9358

Эх сурвалж: УНТЭ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2297