УНТЭ-ийн нүдний эмч нар Канадын багтай хамтран нүдний үзлэг, оношлогоо, хагалгаа хийжээ

Report.mn

УНТЭ-нь салбарын түвшинг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи, иноваци нэвтрүүлэх, ялангуяа тэдгээрийг өөрийн эмнэлгийн хөрсөнд буулган нутагшуулахаар өндөр хөгжилтэй олон улс оронтой байнгын хамтын ажиллагаатай ажилладаг.
Хамтын ажиллаганы хүрээнд УНТЭ-ийн Нүд судлалын тасгийн эмч нар 2017 оны 04 дүгээр сарын 16-22-ны хооронд Канадын Лаурел Сан, Нүд судлалын клиникийн дэд профессор Хью М.Парсонс эмчээр ахлуулсан багтай хамтран нүдний үзлэг, оношлогоо, эмчилгээ, хагалгаануудыг хийж гүйцэтгэлээ.
Дурьдсан хугацаанд “Болрын үзлэгт 135 хүн хамрагдсанаас 96 хүнд мэс засал хийжээ. Мөн Торлог, шилэнцрийн эмгэгтэй 62 өвчтөнд үзлэг оношлогоо хийж, Шилэнцрийн тариа 23 нүдэнд, Торлогийн лазер 21 нүдэнд хийсэн байна.
Дашрамд дурдахад, УНТЭ-ийн “Болор шилжүүлэн суулгах “ хагалгаа нь өндөр өртөгт бүхий 990.000 төгрөгийн төлбөрт хагалгаа юм.
Харин шилэнцрийн тариа, торлогийн лазер эмчилгээг хийлгэх эмчлүүлэгч ихэсч байгаатай холбогдуулан энэхүү эмчилгээний өртгийг улсын бүртгэлд оруулах нь нэн чухал гэдгийг манай эмч нар хэлж байна.
Тодруулвал хувийн эмнэлэгт бол Шилэнцрийн тариа- 500.000 төгрөг, Торлогийн лазер – 350.000-450.000 өртөгтэй. Тиймээс энэ эмчилгээний өртгийг улсын бүртгэлд орсноор иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжтой юм.

IMG 2655
Энэ богино хугацаанд Канадын Лаурел Сангийн нүдний эмч нарын баг Болор шилжүүлэн суулгах хагалгаанд 95.040.000, Шилэнцрийн тариа 11.500.000, Торлогийн лазер 7.350.000 төгрөг бүхий нийт 100-аад сая төгрөгийн өртөг бүхий тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хийж 218 хүнд хорвоог харах аз жаргалыг бэлэглэлээ.
Үүгээр зогсохгүй УНТЭ өндөр хөгжилтэй улс орны дэвшилтэт бүхнээс байнга суралцаж, сурсан бүхнээ ард түмэндээ зориулах чин сэтгэлийг тээж явдгийг уламжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2298