
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Өнөөдрийн хурлаар аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах, хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох тухай УОК-оос гаргасан саналыг хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргах юм.






































