Эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж байна

  Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төсөл нь хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдгийн нэг нь эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг зөв зохистой болгох асуудал билээ.

           Тэгвэл АХБ-ны боловсруулсан эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын чиглэлээр бодлогын болон мэргэжлийн зөвлөмжүүдийг эцэслэн тохирохоор 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр холбогдох талуудыг оролцуулан ДЭМБ-ын зөвлөх Ян Герд Кюлин-г урьж, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

           Зөвлөлдөх уулзалтаар “ЭМСХХ-5” төслийн хүрээнд ЭМБХХМ-ийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй ажлын талаар талуудад мэдээлэл хийж, ДЭМБ-ын зөвлөх Ян Герд Кюлин-ийн эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн талаарх баримт бичигт хийсэн үнэлгээтэй танилцаж, Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежментэд ашиглах зарим төрлийн технологи, шатаах аргын талаар зөвлөлдөн нээлттэй ярилцлаа. Зөвлөлдөх уулзалтын дүнг үндэслэн ДЭМБ-ын зөвлөх Ян Герд Кюлин зөвлөмж боловсруулах юм.

           Эрүүл мэндийн салбарын зохицуулах шаардлагатай үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг нь эрүүл мэндийн байгууллагаас ялгарч буй хог хаягдлын менежмент байдаг. Тусламж, үйлчилгээний нэр төрөл, хүртээмж нэмэгдэж, технологийн дэвшлийг тусламж, үйлчилгээнд эрчимтэй нэвтрүүлж байгаа нь эдгээр үйл ажиллагаанаас ялгарч буй хог хаягдлыг хэрхэн устгах, боловсруулах, ажилчдын эрүүл мэндийн байдлыг хамгаалахад зайлшгүй анхаарах шаардлага бий болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2305