ФОТО: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр  Сүхбаатарын талбайд 11:00-16:00 цагийн хооронд зохион байгууллаа.

Report.mn

Өдөрлөгийн зорилго нь нийслэлийн иргэдэд нийгмийн даатгал. нийгмийн халамж, хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын үйлчилгээг нэг дороос үзүүлэн үйл ажиллагаагаа сурталчлан таниулахад оршиж буй юм.

Report.mn
 

 

Өдөрлөгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд оролцож дараах арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Үүнд:

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Ажил хайж буй иргэдийг бүртгэх 
  • Нээлттэй ажлын байрыг танилцуулах
  • Тохирох ажлын байранд зуучлах 
  • Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл хүргэх
  • Ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгөх

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг сурталчлах
  • Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах, зөвлөгөө өгөх
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих цахим карт олгох

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хууль тогтоомж, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сурталчлан таниулах
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээх, зөвлөгөө мэдээлэл өгөх
  • Сайн дурын даатгалын шимтгэл төлөлт, баталгаажуулалт хийх
  • Тэтгэвэр тогтоолт, олголтын талаарх зөвлөгөө өгөх
  • Хөнгөлөлттэй эмийн жороор үйлчлэх

Гэрэл зургийг MPA.mn

Report.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2311