УОК: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг 1-р сарын 11-нээс бууруулна

Arslan.mn

Шадар сайдын ажлын хэсэг /2021.01.09/ хуралджээ. Хуралдаанаар Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны 1-р сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзжээ. 

Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдсаны дараа 19:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгнө. 

Цаашид БЗД-ийн эмнэлэг /300 гаруй хүн халдвар авсан/ шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, БГД-ийн 5, 6-р хорооны 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлан тандалт хийж байгаа шиг ажлуудыг гүйцэтгэнэ хэмээн Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
23256