СТАТИСТИК: Иргэдийн сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байна

Улсын хэмжээнд ажиллагчдын дундаж цалин нэг сая 269.1 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.  

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 44.3 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 697.6 мянган ажиллагчид хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4 мянгаар, өмнөх улирлаас 310-аар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 12.2 мянгаар, өмнөх улирлаас 21.3  мянгаар тус тус өсжээ. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны гуравдугаар улирлын тайланд хамрагдсан 697.6 мянган ажиллагчдын медиан цалин 942.0 мянган төгрөг байна. 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны III улирлын байдлаар 1269.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 102.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.8 мянган төгрөгөөр нэмэгджээ.

НДШ төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 81.3 мянга нь 420000 төгрөг хүртэлх, 143.1 мянга нь 420001-700000 төгрөг, 185 мянга нь 700001-1100000 төгрөг, 119.5 мянга нь 1100001-1500000 төгрөгийн цалинтай байна. Мөн 68.4 мянга нь 1500001-2000000 төгрөг, 47.6 мянга нь 2000001-3000000 төгрөг, 31.3 мянга нь 3000001 төгрөгөөс дээш цалинтай аж. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
23317