Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Баяраас 3 сая 569 мянган ам. Доллар буюу тухайн өдрийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг мөн 1 тэрбум 97 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураан авлаа.
Мөн С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн Ч.Даваанямын хэрэг дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-йорк хотод байрладаг 5 тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураасан байна. Түүнчлэн албан тушаалаа урвуулан ашигласан мөнгө угаасан үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогтоос нийт 4 тэрбум 10 сая төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан талаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээлэл хийх үеэр хэлэв.