УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлалаа.
Тус бүлэг өнөө өглөө 10 цагаас эхлэн Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж буй. Бүлгийн хуралдаанаар концессын асуудлыг хэлэлцэж байна.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Засгийн газар концессын тоог нэмлээ гэсэн асуудал сүүлийн үед яригдаж байгаа. Тиймээс уг бүлэг уг асуудлыг онцгойлон авч үзэж байгаа бололтой.
МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт ОУВС-тай хийхээр ярьж буй тохиролцооны асуудлыг авч хэлэлцсэн аж.