УИХ-ын гишүүд авлигын эсрэг сургалтад хамрагджээ

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Тамгын газартай хамтран УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад авлигын эсрэг  цахим сургалтыг өнөөдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулжээ.

Arslan.mn

Сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь” сэдвээр тус тус танилцуулга, мэдээлэл хийв.

УИХ-ын Тамгын газрын болон УИХ-ын гишүүдийн ажлын албаны 68 албан тушаалтныг хамрууллаа.

Эх сурвалж: АТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
23454