Өчигдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт очсон нэг иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд автомашинд хамт явсан есөн иргэнийг зочид буудалд тусгаарлаад байсан.
Тэгвэл Хөвсгөл аймагт тусгаарлалтад байсан нэг иргэний болон бусад хавьтлуудын коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тухай мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газраас өглөө.
Тухайн иргэнтэй хамт 9 хүн Улаанбаатар хот руу буяны ажлаар яваад ирсэн байна.