“The Fate of The Furious“ кино “Box Office”-ийг дахин тэргүүлэв

Report.mn

“Universal Pictures"-ийн бүтээл "Галзуу хурд 8" буюу "The Fate of The Furious" кино Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо тэргүүллээ. “Comscore”-ийн мэдээлснээр энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн зах зээлээс 19.4 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь “Box Office”-ийн шинжээчдийн 19.2 сая ам.долларын таамгаас давсан дүн болжээ. "Галзуу хурд" франчайзийн найм дахь цуврал нээлтээ хийснээс хойш гурван долоо хоногийн дотор олон улсаас нэг тэрбум ам.долларын орлого олоод байна. Харин гол дүрд нь Том Хэнкс тоглосон, шинээр нээлтээ хийсэн "The Circle" кино 9.3 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна. Энэ нь шинжээчдийн тавьсан хүлээлтээс харьцангуй доогуур үзүүлэлт болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2351