МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан хараахан эхлээгүй байна. Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх танхимаараа огцрох хүсэлтээ илэрхийлсэн гэсэн мэдээлэл тараад байна. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад уг мэдээллийг баталгаажууллаа.
"Ерөнхий сайд танхимаараа огцрох саналаа МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулна гэж байр сууриа илэрхийлсэн" гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч хэллээ.