Нүүрэн дээр батга гарах нь хэн хүний хүсээд байх зүйл биш билээ. Тэгвэл Оросын телевизийн нэвтрүүлэгч Даша Трегубовагийн 15 минутад батганаас салах гайхалтай аргыг та бүхэнд танилцуулж байна.
Дээрх аргыг хэрэглэхийн тулд та бүхэн доорх зүйлс хэрэг болно.
Орц:
- 2 ширхэг аспирин
- 1 амны халбага нэмэлтгүй энгийн тараг эсвэл зөөхий
- 1 цайны халбага цэвэр ус
Бэлтгэх арга:
- 2 ширхэг аспирин нунтаг болгоно.
- Нунтагласан аспирин дээрээ тараг хийнэ. Ямар нэгэн жимс болон бусад нэмэлтгүй, хөдөөний тараг байвал бүр сайн.
- Дээрээс нь усаа нэмж холиод сайн хутгаж цэвэрлэсэн нүүрэн дээрээ түрхээрэй.
- 10 минутын дараа нүүрээ угааж маскаа арилгаарай. Энэ маскийг мөн нүүрэн дээр батга гарахаас урьдчилан сэргийлж хэрэглэж болно.
Энэ энгийн маскийг хэрэглэснээр батга таны санаа сэтгэлийг зовоохоо болино.
Эх сурвалж: tusgalt.com