АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг нийт гишүүдийн саналаар тодруулна

Report.mn

АН-ын VIII Их хурал ирэх бямба гаригт Төрийн ордонд болж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батламжилна.
АН-ын дарга С.Эрдэнэ, "Сонгуулийн хуульд зааснаар сонгууль болохоос 55 хоногийн өмнө нэр дэвшилтийг эхлүүлж тав хоногийн хугацаанд бүртгэнэ гэж заасан. Тэр хүрээнд манай АН-ын нэр дэвшигчид тавдугаар сарын 2-6-ны хооронд тодорно.

АН-ын VIII их хурлаар нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний нэр баталгаажина" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Одоогоор УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Х.Баттулга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Гадаад хэргийн сайд асан Л.Болд, нийтлэлч Баабар, АН-ын гишүүн Б.Жаргалсайхан нар Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө мэдэгдээд буй.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2361