Сангийн сайд, Коронавирусийн эсрэг вакциныг оруулж ирэх тухай Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар "Коронавирусийн цар тахалтай энэ үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Монголд вакцин нийлүүлэх хүсэлтийг БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди богино хугацаанд нийлүүлэхээ, мөн сайн санааны илэрхийлэл болгон тодорхой хэмжээний вакциныг үнэ төлбөргүй олгохоо хариу захидалдаа ирүүлсэн. Энэтхэгийн Серум институтаас АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна" хэмээн өөрийн олон нийтийн сүлжээний хуудсандаа бичжээ.
Ч.Хүрэлбаатар: Энэтхэгээс “АстраЗенека“-ийн вакциныг оруулж ирэх бэлтгэлийг хангаж байна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






23639