Хархорин худалдааны төв тавдугаар сарын 31-ний хүртэл талбайн түрээсээ 20 хувь хөнгөлөхөөр болжээ

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хархорин худалдааны төвд ажиллан,  худалдаа эрхлэгчид, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг нь сонсов.

Мөн тэрээр тус худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг зөвшилцсөн. Энэ хүрээнд Хархорин худалдааны төв түрээслэгчдийнхээ түрээсийн төлбөрийг 2021.05.31-ний өдрийг хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо.  Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээсэлж худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүд  нэг тэрбум орчим төгрөгийн бодит хэмнэлт хийх боломж бүрдэж, хүнд үеийг давахад дэмжлэг болох юм.

Нийслэлийн зүгээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллах  бөгөөд,  энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, хамтын хүчээр цар тахлыг даван туулахыг тэрбээр уриаллаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
23653