Монголын ZEUS баг дэлхийн аваргын төлөөх тэмцээнд гуравдугаарт орлоо

Arslan.mn

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон "PUBG Mobile-2020" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тоглолт өчигдөр болж гуравдугаар байрт Монгол Улсаа төлөөлөн оролцсон цахим спортын "ZEUS" баг шалгарлаа.

Тэмцээнд Хятадын "NOVA" баг 319 оноогоор аваргалж 700 мянган ам.долларын шагнал хүртсэн бол удаах байрт мөн тус улсын "4АМ" баг 294 оноогоор тодорч 200 мянган ам.доллароор шагнуулав.

Монголын ZEUS баг тэмцээний эхний гурван өдөр тэргүүлсэн ч эцсийн мөчид 292 оноотойгоор гуравдугаар байрт шалгарч 100 мянган ам.долларын эзэн болов.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
23656