Наркологийн эмнэлэг, УБ-Ховд чиглэлийн автобусны зорчигчид болон батлагдсан тохиолдлын хавьтал нийт 11 хүнээс халдвар илэрчээ

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 12,703 хүний сорьцод шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрчээ.

Тухайлбал,

  • Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн 5 хүнээс халдвар илэрсэн.
  • Наркологийн төв эмнэлэгт 2 тохиолдол бүртгэгдсэн.
  • СБД-ийн 1, 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрлээ.
  • Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобусны зорчигчдоос хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн. 

Улаанбаатарт батлагдсан нийт тохиолдол 836 боллоо. Аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт 1162 тохиолдол бүртгэгдээд байна." гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
23664