Ардчилсан намаас өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт ирүүлсэн гишүүдээ бүртгэж, үнэмлэхийг нь гардуулан өгч байна. Дөнгөж сая УИХ-ын гишүүн асан Х.Баттулга Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ албан ёсоор илэрхийлж, бүртгүүллээ.
Одоогийн байдлаар тус намаас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Л.Болд, Р. Амаржаргал, Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын дөрвөн гишүүн нэр дэвшихээр бүртгүүлжээ.
АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга " Монгол Улс дараагийнхаа ерөнхийлөгчийг сонгох гэж байна. Ардчилсан намын үндсэн хуульд заасны даагуу Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ гаргалаа. Дотоод дүрмийн дагуу ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ сунгаагаар зарлаж байгаа. УИХ-д гурван удаа сонгогдсон, засгийн газарт хоёр удаа орж ажилласан зэрэг туршлагатай " гэв.
Гэрэл зургийг MPA.mn