УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага авлаа.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үдээс хойш УИХ-аар шинээр бүрдэх Засгийн газрын гишүүдийн танилцуулгыг сонсоно. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдах шаардлагатай байна. Тиймээс МАН-ын бүлэг 13.00 цаг хүртэл УИХ-ын чуулганаас завсарлага авах хүсэлт гаргаж байна. Удирдах зөвлөлийн хуралд УИХ-ын 22 гишүүн оролцдог учраас завсарлага авахаас өөр аргагүй байна" гэлээ.