Улсын онцгой комисс өнөөдөр 18:00 цагаас хуралдахаар боллоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар албан мэдээлэл гараагүй боловч сар шинийг угтан тогтоох хөл хорио тогтоох хугацааг хэлэлцэх бололтой.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс хөл хориог хоёрдугаар сарын 6-наас 21-ний хооронд тогтоох санал гаргасан.
Нийслэлд 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурснаас хойш 15 голомт шинээр илэрч, дотоодын халдварын тохиолдол 1,323 болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд байгаа билээ.