Ирэх сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх нь маш ИХ ЭРСДЭЛТЭЙ гэж үзжээ

Arslan.mn

БШУЯ-наас гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа илэрхийлсэн тухай УОК-ын хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг  хэллээ.

Тэрбээр "Дархлаажуулалтын явцад хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа. Мөн сургуулийн танхимуудыг вакцинжуулах ажилд ашиглах талаар яригдаж байгаа ч эцэслэн шийдээгүй байна. Яам энэ асуудлыг дэмжихгүй байгаа. Вакцинжуулах ажлыг хэрхэн зохион байгуулахыг дараа нь танилцуулна. БШУЯ-наас гуравдугаар сарын 1-нээс хичээлийг танхимаар эхлүүлэх санал гаргаж байгаа.

УОК болон Шадар сайд гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх ёстой гэсэн санал байхгүй. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаа" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
24205