Ц.Ганзориг: БНХАУ-ын “Синофарм“ вакцин өнөөдөр 22:00 цагт Монгол Улсад ирнэ

Arslan.mn

Өнөөдөр 22:00 цагт БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакциныг Монгол Улсад ирнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг ЗГ, ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр хэлэв. 

Тэрбээр "БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцин өнөөдөр орой 22:00 цагт манай улсад ирнэ. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрөл нь гарахаар хүлээгдэж байгаа вакцин юм. Харин бид зөвшөөрөл нь гармагц дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн байхын тулд татан авч байна.

Манай улс

  • БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм,
  • ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон Pfizer, AstraZeneca хэмээх ДӨРВӨН ТӨРЛИЙН вакциныг хадгалах бэлтгэлийг бүрэн хангасан." гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
24326