САЙН ҮЙЛС: КАЗАХ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАЛУУС М.САРНАЙГИЙН 32 ХҮҮХДИЙГ БАЯРЛУУЛЛАА

Хүүхэд болгон  баяраа тэмдэглэж инээж цалгисан энэ өдрүүдэд  "МОНГОЛЫН КАЗАХ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ"-ийн залуус бие сэтгэлээ нэгтгэж М.Сарнай эмэгтэйн хүүхдүүдийг баярлуулах санаачлага гаргажээ.

Эхийн дундрашгүй ариун цагаан сэтгэлээ алагчлалгүй 32 хүүхдийг хогийн цэг дээрх хүнд хэцүү байдлаас аварч өөрийн хүүхэд мэт бүхнээ харамгүй зориулж, хайрлан өсгөж буй Сарнайгийн хүүхэд бүрт баярын бэлэг гардууллаа. Мөн "1 хүн 1 тоосго" аянд нь нэгдснээ хэлж  баярлуулсан байна.

Энэ үеэр М.Сарнай хэлэхдээ "31 хүүхдийн идэх хоол, өмсөх хувцас, орон байр, хичээлийн хэрэгслийг бэлдэнэ гэдэг хэцүү ч сайн санаат хүмүүсийн дэмжлэгтэйгээр сэтгэл амар явж байна. Хүн өөрөө хичээх юм бол болно доо. 30 литрийн тогоо дүүрэн хоол хийж хүүхдүүдээ тойруулаад суух л хамгийн сайхан. Өглөө бүр хүүхдүүдийнхээ формыг өмсүүлээд хичээлд нь цуг явуулахдаа өөрийн эрхгүй нулимс унагадаг даа" хэмээлээ.

Мөн НЗДТ-аас хүүхдийн төв барих газрыг гаргаж өгч байгаа гэсэн таатай мэдээ сонгосон байна.  Хэрэв байшингаа бариад авбал эхний ээлжинд 50 хүүхэд болгож өсгөх бодол байна гэсэн юм.

Нийт хандив өгч тусалж дэмжсэн хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
2433