Хатуу хөл хорио тавигдсан эхний өдөр 1999 төгрөгөөр хувцас авахын тулд иргэд БӨӨГНӨРӨЛ үүсгэжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Бөхийн өргөөний урд байрлах "Efes" худалдааны төвийн гадна өнөөдөр 13:00 цагийн орчимд хүний бөөгнөрөл үүсч, цагдаа нарын оролцоотой тараалаа.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээллээр тус дэлгүүрийн хоёрдугаар давхарт байрлах бэлэн хувцасны "NB" дэлгүүр "1999 төгрөгөөр хямд бараа бөөндөнө" гэж лайв хийсний дараа ийнхүү хүний бөөгнөрөл үүссэн байна.

Одоогийн байдлаар  тус дэлгүүрийг түр хугацаагаар хааж, цугласан иргэдийг тараагаад байна.

Үйл ажиллагаагаа эхлүүлж буй аж ахуйн нэгжүүд болон иргэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахих үүрэг хүлээнэ гэдгээ мартаж болохгүй.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
24375