Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Бүх шатны боловсролын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулж байна.
Тодруулбал, танхимын хичээлийг орон нутагт гуравдугаар сарын 1, нийслэлд гуравдугаар сарын 10 гэсэн хувилбар яригдаж байгаа аж.